Өр үүссэний улмаас орон сууцны айлууд халаалтаа авч чадахгүй байна
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын айл өрх, байгууллагыг ус, дулаанаар хангадаг "Шинэ дулааны II станц" 2018-2019 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулж энэ сарын 15-наас хэрэглэгчдийг халаалтаар хангаж эхэлсэн ч дулааны өр төлбөртэй орон сууцнууд, аж ахуйн нэгж байгууллагуудад хязгаарлалт хийж, өр төлбөрөө төлж барагдуулаагүй нөхцөлд дулаанаар хангах боломжгүй гэдгийг мэдэгдээд буй.
2530 өдөр