ДОРНОД
Өүлэн эх, Бөртэ-Үжин хатны уугуул нутаг нь Дорнод аймаг гэж санал нэгдэв
Дорнод /МОНЦАМЭ/. Эзэн Чингис хааны ээж Өүлэн эх, хатан Бөртэгийн уугуул нутаг нь одоогийн Дорнод аймаг мөн гэдгийг давтан судалгаагаар баталж нотолсон хэмээн саяхан Дорнод аймагт болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр танилцууллаа. “Дорнод аймгийн аялал жуулчлал-инноваци” сэдэвт уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр профессор О.Сүхбаатар тавьсан илтгэлдээ “Өүлэн эх, Бөртэ хатны уугуул нутаг нь Дорнод аймаг мөн” гэсэн сэдвийн хүрээнд хэд хэдэн удаагийн судалгаа хийснээ онцолсон байна. Эрдэм шинжилгээний хурлын дараа эрдэмтэн судлаачид түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн газар нутгаар аялж, холбогдох илтгэлүүдийн мэдээллийг нягталж, дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв. Их хатадын нутаг Хонгирад, Олхонууд аймагт одоогийн Дорнодын Сэргэлэн, Цагаан-Овоо сумын нутаг хамрагддаг байна.
2536 өдөр