Баруун бүсийн аймгуудын ИТХ-ын сонгуультан ажилтнууд хамтран ажиллаж туршлага солилцоно
Завхан/МОНЦАМЭ/. Завханд баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн болж 80 гаруй төлөөлөгч оролцож нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, гаргаж буй бодлого, тогтоол шийдвэр, анхан болон дунд шатны хурлын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж буй байдлын талаарх мэдээллийг өгч туршлага солилцон, баруун бүсийн аймгуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хэд хэдэн асуудал дээр санал солилцжээ.
2528 өдөр