Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн ЗДТГ-аас аймгийн Засаг даргын 2018
онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөх
үеэр “Хэрэглэгч аймгаас
үйлдвэрлэгч аймаг”-т шилжих зорилтоо 2018 онд биелүүлсэн тухай мэдээлэв.
Энэ зорилтын
хүрээнд өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор 2016 оноос эхлүүлэн зүү ороох,
загасан нуруу оёдлын сургалт, эсгий эдлэлийн сургалт, уран хатгамлын гайхамшиг ахисан
шатны долоо хоногийн сургалтыг тус тус зохион байгуулжээ. Сургалтуудад аймгийн
1500 гаруй эмэгтэйчүүд суралцан төгсөж өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж. Бүсгүйчүүд
сурсан мэдсэнээ сумынхаа эмэгтэйчүүдэд зааж сургаснаар давхардсан тоогоор 2700
гаруй эмэгтэйчүүд 24 суманд өрхийн үйлдвэрлэлийг эрхэлж байна. Сургалтад
хамрагдсан иргэд, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан
борлуулахад нь туслах зорилгоор орон нутагтаа болон Улаанбаатар, Эрдэнэт
хотуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулж ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудтай
харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ. Аймгийн Засаг дарга “Үндэсний
үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамж гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ брэнд
бүтээгдэхүүнийг борлуулах “Хамтын хүч-Хөгжлийн гарц” төвийг шинээр нээн
ажиллуулж байна. Ийнхүү орон нутгийн
үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажилласны үр дүнд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээ 20
хувиар өссөн. Хамтын хүч-хөгжлийн гарц төвөөр дамжуулан 70 гаруй сая төгрөгийн
борлуулалтыг хийсэн тухай мэдээлэв.
“Хамтын
хүч-Хөгжлийн гарц” үзэсгэлэнгээр 3300 гаруй
бүтээгдэхүүнийг
борлуулжээ
Завхан аймгийн Засаг даргын ивээл дор "Хамтын
хүч-Хөгжлийн гарц" орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг
хоёр жил амжилттай зохион байгуулжээ.
Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор сүүлийн гурван
жил эсгий, эсгий эдлэл, гар урлалын сургалтад оролцогч 1500 орчим эмэгтэйчүүд
бүтээгдэхүүнээ тус үзэсгэлэн худалдаагаар амжилттай борлуулжээ. Энэ жилийн
үзэсгэлэнд сургалтад хамрагдсан бүсгүйчүүдээс гадна 24 сумын 360 гаруй
үйлдвэрлэл эрхлэгчдийн 3300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж
борлуулагдсан байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүд өмнөх жилээс илүү
сайжирч, борлуулалт нэмэгдсэн байна. Үзэсгэлэн худалдаа нүүдэлчин Монголчуудын уламжлал,
өв соёл, түүхийг харуулснаараа онцлог болдог ажээ. Тухайлбал энэ үзэсгэлэнд
малын гаралтай түүхий эдээр бүтээсэн, урласан бүтээгдэхүүнүүд илүү борлуулагдаж
байсан байна. Тухайлбал энэ жилийн онцлох бүтээгдэхүүн нь эсгий дээл, малгай,
эсгий гоёл чимэглэл тодорчээ.
Өвлийн
хүлэмжийн аж ахуйгаас хэрэглэгчдийг бүрэн хангадаг болов
Хэрэглэгч
аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг газар
тариалангийн үйлдвэрлэлийн томоохон төслийг эхлүүлсэн нь амжилт авчирчээ.
Тодруулбал жижиг
дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 550 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны
үр дүнд хөдөө
орон нутагт анх удаа, тэр дундаа хамгийн сэрүүн бүс нутаг Завхан аймагт өвлийн
нарлаг хүлэмжийн аж ахуй ашиглалтад оржээ. Одоогоор навчит салат, бууцай, юуцай, яншуй, редиск зэрэг 6-8 төрлийн навчит ногоо, огурцы,
помидор тариалж долоо хоног бүр шинэ ургац авч байна. 300 метр.квадрат хоёр
ширхэг өвлийн нарлаг хүлэмжид тариалалтаа хийснээр хэрэглэгчдэд
эрүүл хөрсөнд ургасан шинэ ногоогоор үйлчилж хэрэглэгчид Улаанбаатараас нарийн
ногоог зөөхгүй болсон байна. Ирэх жилээс дахин хоёр хүлэмж барьснаар огурцы, помидор, чинжүү, навчит
ургамлын төрөлжсөн дөрвөн хүлэмжтэй болох юм. Мөн стандартын шаардлага хангасан
300 метр.квадрат зоорь, үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулжээ. Цаашид хүлэмжийн
аж ахуйгаа түшиглэн даршилсан нөөцөлсөн бүтэгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа тухай мэдээлэв.
Сум
бүрт жижиг үйлдвэрүүд ашиглалтад оров
Завхан аймгийн 24 сумын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг
дэмжиж сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлд хамруулснаар сум бүрд жижиг
үйлдвэрүүд ашиглалтад орж өрхийн амьжиргааг дээшлүүлж байгаа ажээ.
Тухайлбал Цэцэн-Уул суманд мах, сүүний үйлдвэр “Хөдөө аж
ахуйн маркетинг” төслийн хүрээнд 830 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад
оржээ. Энэ үйлдвэрт төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, бэлтгэх, мал
тэжээх, мах бэлтгэх, боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус тус боловсруулж байна. Мөн Тэлмэн сум арьс шир
боловсруулах үйлдвэртэй болжээ. Сум хөгжүүлэх сангаас 11 сая төгрөгийн зээл
олгосноор энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Арьс шир боловсруулах, элдэх,
бэлтгэн худалдах үйлдвэр нь өдөрт 150 ширхэг хурганы арьс, 30 ширхэг хонины
нэхий, хоёр ширхэг үхрийн шир үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Өнөөдрийн
байдлаар 15000 гаруй хонины нэхийг боловсруулсан байна.
“Завханы
улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөр
амжилттай
хэрэгжив
Завхан аймаг “Завханы улаан хальст саримс” аймгийн дэд
хөтөлбөрийг хэрэгжүүлж саримс тариалах хүсэлтэй тариаланчдыг дэмжиж ажилласан
нь үр дүнгээ өгч байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
2018 онд аймгийн үрийн нөөцөөс 90 кг үрийг 24 өрхөд олгож
шинэ ургацаас 120 кг үр нөөцөлсөн бол ОНХС-аас 20 сая төгрөгийг хуваарилан дөрвөн
иргэнтэй гэрээ хийж амжилттай ургац авчээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймаг 400
кг, Улиастай сум 200 кг, нийт 600 кг саримсны үрийн нөөцийг нэмж бүрдүүлсэн
байна. Энэ онд 10.4 тн улаан хальст саримс хураан авч худалдаанд гаргажээ. Жил
бүр Завханы улаан хальст саримсны хэрэглэгчид нэмэгдэж байгаа төдийгүй худалдан
борлуулж буй үнийг тогтвортой байлгаж байгаа. Өнөөдрийн байдлаар Завхан нутгийн
хөрсөнд ургасан улаан хальст саримс нэг кг нь 50-60 мянган төгрөгөөр
борлуулагдаж байна. Өвлийн улиралд саримсны олдоц бага байдгаас шалтгаалан зарим
тохиолдолд үрийн саримс нэг кг нь 70 мянган төгрөгт хүрдэг тухай мэдээлэв.
лаа.