Сумын ИТХ-ын ажлыг эрчимжүүлэх бодлогын хороод ажиллаж байна
Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн бодлогын хороод байгуулагджээ. Эдгээр бодлогын хороод нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сумын ИТХ-ын үйл ажиллагааг чиглүүлэн, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, үр дүнг нь тайлагнах үйл ажиллагааг явуулж байна.
2616 өдөр