Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Монгол наадгай” өдөрлөг зохион байгууллаа
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монголын уламжлалт үндэсний спортын “Монгол наадгай” өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгууллаа.
Энэ сарын 29-ний ням гарагт болсон тус өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Мандал, Орхон, Сайхан, Жавхлант, Сант, Түшиг, Шаамар сум болон зургаан тосгоны хөгжлийн бэрхшээлтэй нийт 120 гаруй иргэн хамрагджээ.
2368 өдөр