Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил дуусах шатандаа оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төв суурин газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй газар дээр нь танилцах, хяналт тавих хүрээнд аймгийн ЗДТГ-аас дөрвөн ажлын хэсэг гарчээ. Одоогоор төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Дэд бүтцийн салбарын тухайд, Дөрвөлж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь өвөлжилтийн бэлтгэл 68 төрлийн ажлын төлөвлөгөөг батлуулж, 62 ажлыг гүйцэтгэж ажлын биелэлт 91 хувьтай байна. Тус ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн төсвөөс 836,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол, өөрийн байгууллагаас 156,5 сая төгрөг гаргаж, нийтдээ 992,8 сая төгрөг зарцуулжээ. Дулааны станц нь одоогоор нийт 2300 орчим нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь Баруун-Урт сумын 20-оод хоногийн нөөц аж.
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбар нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд 300 орчим сая төгрөг зарцуулжээ. Тус газар нь 62 зүйл бүхий ажлын төлөвлөгөө гаргасанас 58-ыг хэрэгжүүлж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 93,5 хувьтай байна.
Цаашид, дулааны эх үүсвэрийн өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх, ус хангамжийн хэсгүүдийг аворын дизельтэй болгох, дулааны станцын тоног төхөөрөмжүүдийг нөөцлөх, сумдад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг ойрын хугацаанд дуусгах зэрэгт анхаарч ажиллах шаардлагатайг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ.

Т.Одончимэг