МОНГОЛЫН МЭДЭЭ
Монголын музейн үзмэрүүдийг олон нийтэд илүү нээлттэй болгох хэрэгтэйг онцолжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтан музейн салбарын ажилтнууд, соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлох “Музейн хөгжил-2019” чуулганыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийсэн юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас Монгол Үндэсний музейтэй хамтран зохион байгуулсан  буй энэхүү чуулганаар музейн салбарын мэргэжилтнүүд олон тулгамдсан асуудлаа хөндөж ярилцсан. Тэд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр тойрч суун ярилцахдаа  “Музейн үзмэрүүдээ олон нийтэд нээлттэй болгох нь чухал болсон" гэх нэг л санал дээр  санаагаа нийлүүлж, цаашдын зорилтоо дэвшүүлэв. Энэ үеэр хийсэн ярилцлагыг толилуулья.
1675 өдөр