Хотын орлогч, төслүүдийн удирдагч нар үүрэгт ажилдаа орлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Ш.Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилон үүрэгт ажилд нь орууллаа.
1835 өдөр