Ази, Европын Парламентын Түншлэлийн 10 дугаар уулзалтад оролцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Ази, Европын Парламентын Түншлэлийн (АСЕП) 10 дугаар уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн Ази, Европын Парламентын Түншлэлийн 10 дугаар уулзалт нь “Цаг уурын өөрчлөлт болон байгаль орчинд тулгамдсан асуудлууд” сэдвийн дор явагдаж эдгээр тулгамдаж буй асуудал нь дэлхий нийт болон олон талт хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцсэн юм.
2038 өдөр