Саудын Араб Багдад дахь Элчин сайдын яамаа дахин нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-16 13:17:14

БАГДАД. /Sputnik/. Хоёр улсын дипломат харилцаа албан ёсоор зогссоноос хойш 25 жилийн дараа, Багдад дахь Элчин сайдын яамаа Саудын Араб 48 цагийн дотор дахин нээх гэж байна гэж Иракийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

“Саудын Арабын консулын газрын 35 ажилтан Багдадад ирсэн. 48 цагийн дотор  Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг сэргээнэ” гэж эх сурвалж мэдээлэв.

Багдад хотод Элчин сайдын яамыг дахин нээсний дараа, Иракийн Курдистаны бүсийн нийслэл Эрбиль хотод Саудын Арабын консулын газрыг нээх юм.

9 дүгээр сард Саудын Арабын дипломат ажилтнуудад Ирак виз олгосон юм.

Саудын Арабын хөрш Кувейтэд Саддам Хусейны удирдсан Иракийн цэргүүд халдсанаас улбаалан 1990 онд тус улс Ирак дахь Элчин сайдын яамаа хааж, харилцаагаа тасалсан юм.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ