Л.Эрхэмбаяр:АН-ын мөрийн хөтөлбөр 85 хувьтай хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 14:57:16

Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөн "Пума империал" зочид буудалд болж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа, “Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын дарга нар, намын дарга нар оролцож байна. Хуралдаанаар АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцаж байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унаж, эдийн засгийн хувьд амаргүй жилүүд байлаа. Гэсэн хэдий ч Ардчилсан намын "Монгол хүн-2020" мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж олон бүтээн байгуулалтыг өрнүүллээ. Өнөөдрийн байдлаар  2016 он хүртэл хэрэгжих мөрийн хөтөлбөр 85 хувьтай байна. Бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал  өнгөрсөн 4 жилд ипотекийн зээлээр 75 мянган өрхийг орон сууцтай болгов. Нийслэлчүүдийг  дулаанаар хангах III, IV цахилгаан станцид өргөтгөл хийж, Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьсан. Мөн 7 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбон, 1084 үйлдвэрт төслийн зээл олгож, эдийн засгаа дэмжсэн гээд олон бүтээн байгуулалтыг нэрлэж болно. Нийслэлийн замуудыг сайжруулж 26 уулзварыг өргөтгөсөнөөс гадна газрын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээнд холбосон гээд олон бүтээлч ажлыг нэрлэж болно” хэмээн онцлов.

 Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ