Буянт сумынхны унд, ахуйн ус шинжилгээгээр хангалтгүй дүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 12:05:48

Хар нуур Ховд голын сав газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан, Цагаан-Эрэг багуудын малчдын унд ахуйд хэрэглэдэг 18 худаг 1 булагнаас  усны дээж авч шинжилгээнд авч хамрууллаа.

Эдгээр худгуудын ”Ундны ус эрүүл ахуй шаардлага, түүнд тавих хяналт”  МNS0900:2005  стандартын хүрээнд шинжилгээгээр хими, бичил амь судлалын үзүүлэлтээр шаардлага хангахгүй  дүн гарчээ.  Энэ дүн мэдээтэй холбоотой шалгалтын танилцуулгыг гаргаж Буянт  сумын Засаг дарга ,сум багийн засаг дарга нарт хүргүүлжээ.

Сүүлийн үед иргэд гол дээр машин угаах, ундаа, пиво архины шил хаях, гялгар уут, идэж уусан зүйлийнхээ хог хаягдлыг ил задгай хаяж гол ус бохирдуулж байгаа нь нөлөөлж багаа юм.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ