Орон сууцны талбайг 1-3 м.кв-аар дутуу нийлүүлдэг зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 14:35:17

Дорноговь аймагт орон сууцны чиглэлээр барилга барьдаг зарим компани сууцныхаа талбайг хэрэглэгчдийн захиалсан хэмжээнээс дутуу төлөвлөж нийлүүлдэг талаар иргэд гомдол гаргасны дагуу аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг байгуулж шалгажээ.

Ажлын хэсэг орон сууцны ам метрийг Үндэсний статистикийн хорооны Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу хэмжиж үзэхэд 1-3 метр.кв-ийн зөрүү гарсан байна. Тиймээс орон сууцны ам метр талбайн хэмжээг мэргэжлийн эрх бүхий  геодези, зураг зүйн компаниар дахин  хэмжилт хийлгэж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж холбогдох албаныхан үзлээ.

Цаашид  орон нутагт  барьж байгаа  орон сууц чанар стандартад захиалагчийн хяналтыг сайжруулах,  орон сууцны өрөөний  хананы зохион байгуулалтыг  дур мэдэн өөрчилдөг байдлыг болиулах, барилгыг байнгын ашиглалтад авахдаа гүйцэтгэлийг нь хянаж хүлээн авдаг байх шаардлагатай гэв. Харин Дорноговь аймагт барилгын геодези зураг зүйн үйлчилгээ явуулдаг мэргэжлийн компани байхгүйгээс  энэ чиглэлийн хяналт сул байдаг аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ