Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-30 08:09:26

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 20. Буд гараг. Их морь одтой, 9 улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.

Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ