“Алтан сарнай 2015” наадмын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-01 13:32:12

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан сарнай” уламжлалт наадмыг өчигдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав.

15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Алтан сарнай” наадмыг МАН-ын дарга М.Энхболд нээсэн бөгөөд уламжлал ёсоор улс төр, нийгэм, хүмүүнлэг, бизнес, шинжлэх ухаан технологи, соёл урлаг, спорт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага гэсэн номинацид  шилдгүүдийг тодруулсан юм.

Ингээд “Алтан сарнай“ хүртсэн шилдгүүдийг дурдвал,

Шинжлэх ухаан технологийн салбар: Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэлийг боловсруулсан химийн ухаан доктор, профессор Д.Дэмбэрэлням,

Соёл урлагийн салбар: Сонгодог урлагийн дэлхийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байр, Гранпри шагналыг хүртсэн Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар.

Спортын салбар: Японы сумод хосгүй дээд амжилтыг үзүүлж, 30 насандаа эзэн хааны цомыг 35 удаа гардаж авсан Хакухо М.Даваажаргал.

Олон нийтийн байгууллагын шилдэг удирдлага: МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав.

Хэвлэл мэдээллийн салбар: “Mongolia’s Got Talent” шоуг албан ёсны эрхтэйгээр явуулсан  Монгол HD телевизэд, “Авьяаслаг Монголчууд” төсөл.

Нийгэм хүмүүнлэгийн салбар: 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт нэн шаардлагатай байгаа хоёр төхөөрөмжийг худалдан авч өгөх зорилготой “1000 төгрөг” төсөл

Бизнесийн салбар: “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан

Улс төрийн салбар: УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын нарийн бичгийн дарга С.Бямбацогт нар тус тус шалгарав.

Н.Туяа

Холбоотой мэдээ