Дулааны станц хоногт 130 тонн нүүрс зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 15:39:01

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дулааны станц  нь дунджаар хоногт 130 тн, сардаа 4500 тн нүүрс зарцуулж, хотын  албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангаж байна.

-Баруун-Уртаас 34 км-т байрлах “Талбулаг” нүүрсний уурхайгаас нүүрсээ татаж хагас сарын буюу 1500 тн нүүрснийг өөрийн талбайн хэмжээгээр нөөцөллөө.  Өвлийн ид ачааллын үед хоёр зуух байнгын галлагаатай ажиллаж байна гэж Дулааны станцын ашиглалтын инженер Э.Батнасан ярилаа.

Дулааны станцын хүчин чадлаас  шалтгаалан тус хотод  хоёр том уурын зуух, мөн  хэд хэдэн жижиг зуух ажиллаж хэрэглэгчээ дулаанаар хангаж байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ