Боловсролын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 16:19:57

Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтайн боловсролын чанарыг дээшлүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг саяхан зохион байгууллаа.

Боловсролын сургалтын цөм хөтөлбөр, “Алтайн боловсролын чанарыг дээшлүүлэх” дэд хөтөлбөр хэрэгжиж  байгаатай  холбогдуулан Алтайн боловсролд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрж хайх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зорилготойгоор ЕБС-ийн багш нарын дунд  явуулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл 5 сэдвийн хүрээнд ганцаарчилсан ба багийн төрлөөр 2 үе шаттай явагдлаа. Эхний шат сургуулийн хэмжээнд явагдаж, 2-р шатанд 120 хүний бүрэлдэхүүнтэй   ганцаарчилсан 20 илтгэл,  багийн төрлөөр 25 илтгэл тавигдан хэлцэгдлээ. Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн бага ангийн багш нарын “Ээлжит хичээлээр өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодуулснааар хүүхэд бүр чадваржих нь” сэдэвт илтгэл багийн төрөлд тэргүүлсэн бол ганцаарчилсан төрөлд “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн түүх-нийгмийн ухааны багш Г.Золзаяагийн “Говь-Алтай аймгийн нийгмийн ухааны хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэх арга зам” илтгэл нэгдүгээр байранд шалгарсан байна.

Илтгэлийн уралдаан  3,6  сая төгрөгийн шагналын сантайгаар явагдаж ганцаарчилсан болон багийн төрөл бүс бүрт эхний 5 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

                                                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Холбоотой мэдээ