Тарваганы бүүрэг халдвар тарааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:48:23

Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахал гарсан, тарвага ихээр үхэж буй Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн тарвагануудыг шинжлэхэд бүүрэг буюу шимэгчгүйтэл ихэдсэн халдвар тарааж буй нь нотлогджээ.

Иймээс ойролцоох голомт бүхий 5 га газарт шимэгчгүйтэл хийхээр 360 кг финаксиныг ОХУ-аас захиалан авчирсан бөгөөд ирэх 7 хоногоос халдваргүйтлын ажлыг зохион байгуулна. 2002, 2008 онд Цэцэрлэг болон Цагаан-Уул сумын хил залгаа газруудаар шимэгчгүйтэл хийгдэж байжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд