АНУ-ын Элчин сайдын яам танилцах аян зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрөгч 12 дугаар сараас ажиллуулж эхэлсэн Агаарын чанарын индексийг хэмжих зориулалт бүхий станцын үйл ажиллагаатай танилцах аяныг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулах гэж байна.
Тус станц нь агаарын чанарын бодит болон түүхэн өгөгдлүүдийг цуглуулдаг бөгөөд өгөгдөл эрүүл мэндийн салбарынханд, Монгол Улсын Засгийн газарт болон олон нийтэд нээлттэй байдаг юм. Харин энэхүү станцын үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулах аяныг энэ сарын 19-нд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд нээлттэй зохион байгуулахаар болжээ. Аянд АНУ-ын Элчин сайд оролцох бөгөөд энэ үеэр танилцуулга хийж мөн сонирхсон асуултад хариулахаар төлөвлөж байгаа юм байна.
Н.Туяа