УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-22 09:35:51

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 16 асуудал хэлэлцэж, нэг асуулгын хариу сонсоно. 

Өчигдөр хуралдах байсан чуулган тодорхой шалтгааны улмаас хуралдаагүй учир өнөөдрийн хуралдаан ачаалал ихтэй байна. Тухайлбал өнөөдөр Хүүхдийн мөнгөний олголт, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хууль, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлууд орж ирнэ. 

Мөн үдээс хойш Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөгөөнд оруулжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ