Виктор Орбаны айлчлал өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-25 08:03:34

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.

Түүний айлчлал Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм. Тэрбээр, өчигдөр буюу энэ сарын 24-нд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарын албаны хүмүүс угтсан.

Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирсэн. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ