ИТХ-ын ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:23:19

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2016 оны 2 сарын 5-ны өдөр болно.

2015 онд улс, орон нутгийн төсөв хөрөнгө хүндрэлтэй, эдийн засгийн хямралтай байсан хэдий ч аймгийн төсвийн орлогууд бүрэн биелсэний улмаас төсвийн давсан орлого, дансны үлдэгдлүүдийг хуваарилах шаардлага гараад байгаа юм. Тиймээс 2016 оны төсөвт тодотгол хийх зорилгоор хуралдах аж.

2015 онд Өвөрхангай аймаг дахь эдийн засгийн үзүүлэлт өссөн, 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, төсвийн орлогоо 100,4 хувиар биелүүлсэн, зарлага санхүүжилтын хувьд орон нутгийн төсөв өргүйгээр шинэ оноо угтсан зэрэг амжилтын үр дүнд төсөв нэмэгдүүлсэн тодотгол хийх гэж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ