Сайншанд сумаас тэргүүний тариаланч тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-08 15:55:58

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн ногоочин Ө.Сугир улсын Тэргүүний тариаланч боллоо.

Тэрээр 5 га газарт бүх төрлийн хүнсний ногоо, жимс тариалахаас гадна говийн онцлогийг шингээсэн сортыг гарган авах зорилгоор Казакстаны Астархан сортыг нутагтаа тариалсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн байна.

Тэргүүний тариаланчийнх Сайншанд сумаас урагш 10-аад км Зээгийн хөтөл хэмээх газарт тариалалт хийдэг бөгөөд зөвхөн тарвасын чиглэлээр Сайншанд сумын хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг аж

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ