Хурлын дарга малчны хотоор зочилж хаваржилтын байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:24:18

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Халзангийн эх, Хүйтний голоор өвөлжиж буй малчдын хувьд хаваржилт хүндэрч болзошгүй байна.

Эл нутагт өвөлжөөд хавартайгаа золгож буй малчдын ахуй байдалтай танилцахаар аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав өнгөрсөн пүрэв гарагт Б.Бат-Эрдэнэ, С.Зандан, Н.Лхагважав, Т.Ганболд нарын  хотонд зочиллоо.

Хурлын дарга малчидтай сүүлийн жилүүдэд тулгараад байгаа малын бэлчээр, тариалан эрхлэгчдийн тариан талбай тэлэх болон атар газар нэмж хагалж байгаа асуудлуудаар харилцан яриа өрнүүлсэн юм.

Мөн аймаг орон нутгаас малчид, тариланчдын талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар тайлбарлан таниуллаа. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн хүн амын тодорхой хэсэг буюу 40 мянга гаруй иргэний шууд амьжиргаа, дэмжлэг болж байгаа малчдынхаа эрх ашгийг тусгайлан харж хамгаалж ажиллах тухайгаа хурлын дарга дуулгасан. Түүнчлэн өвлийг өнтэй давж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлээд, хаврын их ажил хаяанд ирлээ, төлөө эсэн мэнд бүрэн хүлээж авахыг чухалчлан захилаа. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ