Хоёрдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-23 08:50:35

10.00 цагт МУЗН-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зудын гамшигт өртөх эрсдэлтэй болж өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан хөдөлмөрийн салбарынхны хандивын эд зүйлсийг гардуулна.

10.00 цагт Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлэг “Стрессээс хэрхэн ангижрах вэ?” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Баянгол дүүргийн 20-р хорооны байранд зохион байгуулна

10.00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг МЗХ-ны 2 давхарт болно.

10.00 цагт Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт болно.

11.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбооноос Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тусгах саналын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-нд "Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох талаар хуульч, өмгөөлөгч болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын залуучууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны татварыг зогсоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа талаар мэдээлэл хийнэ 

12.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" уулзалт болно.

"Эх орноо хамгаалагчдын өдөр"-ийн хүрээнд

10.00 цагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон бусад албаны хүмүүс Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

10.30 цагт Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

11.40 цагт Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Чөлөөлөх дайнд оролцсон тухай номын нээлт Офицеруудын ордонд болно.

Холбоотой мэдээ