Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт цасан шуурга шуурч хот хоорондын замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Шуурхай бүлэг хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
Иймд нийт зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй тохиолдолд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав.
Мөн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн 17:00 цагаас маргааш өглөөний 9:00 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Түүнчлэн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрчээ.