Энэ жил чацаргана муу ургажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-10-31 17:22:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум жилдээ 3 орчим тонн чацаргана хураан авдаг байсан бол энэ жил хагас тонныг л хураан авчээ.

Энэ жил Дундговь аймагт бороо оройтож, чацарганы булцуу гарах үед нь гантай байсан учраас 7 дугаар сард булцуулдаг энэ жимс ургаагүй хэмээн чацаргана тарьдаг иргэд ярьж байна.  

Тус сум аймагтаа чацаргана жимс тариалдаг ганц сум бөгөөд жилдээ 6 өрх, 5 бүл нийлээд 50 гаруй га талбайгаас жимс хураан авч, аймгийн “Түншлэл” зах зээлийн өдөрлөгийн үеэр худалдаж, сумынхаа сургууль, цэцэрлэгийн хэрэглээг 100 хувь хангадаг байсан бол энэ жил чацаргана хаа сайгүй эрэлт ихтэй байгаа ажээ.

Тус сумын дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 5 бүлэг, цэцэрлэгийн 4 бүлгийн жилийн хэрэгцээнд 600 кг чацаргана шаардлагатай байдаг ба энэ жил дөнгөж л энэ хэрэгцээг хангах төдий ургац авсан ажээ. 

Холбоотой мэдээ