АХБ-наас мэдэгдэл гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2018-11-10 15:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ)-наас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд, “АХБ нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр мэдээлж буй эм, эмийн бүтээгдэхүүний эмчилгээний үр дүнгийн талаар ямар нэгэн зөвлөмж гаргаагүй болохыг мэдэгдэж байна” гээд тус байгууллага нь Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжин цэцэглэсэн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөнд тэсвэртэй болгон цогцлоох хэтийн зорилготой ажиллагдаг хөгжлийн байгууллага юм гэдгийг тодотгоод, “АХБ-ны дэмжлэгээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон тооны төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, судалгаа хийгдэж ирсэн. Бидний мэдэж буйгаар АХБ-ны дэмжлэгтэй төслийн хүрээнд ажиллаж байсан зөвлөх Засгийн газрын хүсэлтээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олговор олгож буй хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хянаж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгож буй нэн шаардлагатай эмийг жагсаалтанд оруулах талаар зөлөмж тайлан бэлтгэсэн байна. Уг тайланд аливаа эмийн эмчилгээний үр дүнгийн талаар ямар нэгэн зөвлөмж ороогүй болохыг мэдэгдэж байна” гэжээ. 

Холбоотой мэдээ