Дуудлага худалдаагаар үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-11-16 13:52:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197 сая 736.472 төгрөгөөр худалдлаа.

Энэ онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар таван дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгасан.



Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ жил дөрвөн удаа зохион байгуулж, нийт 6 байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн хэмээн албаныхан онцлов.

Холбоотой мэдээ