Ур чадвартай, мэргэжлийн худалдагч шалгаруулна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-21 16:10:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хэрэглэгчээ дээдэлж-Соёлтой үйлчилцгээе” мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдааныг аймгийн хэмжээнд зарлалаа.

Тус уралдааныг Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар/МХГ/, Стандарт хэмжилзүйн хэлтэс /СХЗХ/, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Дархан салбар, МҮХАТ-ын Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС-ын Дархан Технологийн сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уралдааны өмнөх сургалт энэ сарын 28-ны 10:00 цагт аймгийн Залуучууд театрын дугуй зааланд явагдах бол уралдаан 29-ний 09:00 цагт Дархан их дэлгүүрийн “Ижий” хайпер маркетэд болох ажУралдаанаас эхний гурван байрыг эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр тус тус шагнах ажээ.

Уралдаанд Хайпер маркет, их дэлгүүр, хүнсний дэлгүүр, мини маркет, супер маркет, хүнсний зах, худалдааны төвүүдийн худадагч, касс болон ажилтнууд хамрагдах боломжтой ажээ.

Оролцогчид уралдаанаас 3 хоногийн өмнө бүртгүүлж техникийн зөвлөлгөөнд заавал хамрагдах шаардлагтай гэнэ
Бүртгүүлэхдээ байгууллагын тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, оршин суугаа хаяг зэргийг тодорхой болгох аж.

60 минутын турш үргэлжлэх уралдаанд оролцохдоо худалдагчид ажлын байраа бэлтгэх, хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай юм байна.  


 

Холбоотой мэдээ