Хятадын Төв банк шинэ мөнгөн тэмдэгт гаргав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-29 19:26:18

  Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Ардын банк тус улсын мөнгөн тэмдэгт болох юанийг хэвлэн гаргасны70 жилийн ойд зориулж шинээр зоосон болон цаасан дурсгалын мөнгөн тэмдэгт гаргаж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, 50 юанийн цаасан дэвсгэрт гаргаж буй бөгөөд тус мөнгөн тэмдэгт нь улбар шар өнгөтэй, нүүрэн талд нь модны жилийн цариг болон эхний таван удаагийн цаасан мөнгөн тэмдэгт хэвлэлтийн /юанийн/ хэсгээс төлөөлөл болгон оруулсан бол ар талд нь Хятадын Ардын банкны одоогийн болон хуучин байр, мандарваа цэцэг, анхны хэвлэлтийн зарлал болон хотын барилгууд зэрэг зүйлүүд дүрсэлжээ.Мөн тус 50 юанийн цаасан тэмдэгтийг 120 сая ширхэгийг хэвлэн тараах бөгөөд одоо хэрэглэж буй 50 юанийн дэвсгэрттэй үнэ цэнийн хувьд ижил байх юм.


А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ