Дарханд АНУ-ын Соёлын төвийг байгуулах талаар ярилцлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-12-03 10:20:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/.АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт пүрэв гарагт аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ГБХЗХГ-ын дарга А.Амгалан нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар Дархан-Уул аймагт АНУ-ын соёлын төвийг байгуулах талаар ярилцаж цаашид англи хэлийг хүүхэд залуучуудад түлхүү эзэмшүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэх замаар залуусын боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан аж.

Тус төвийг байгуулах асуудлыг АНУ-ын элчин сайдад уламжилж, АНУ-ын Засгийн газраас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрт Дарханы оюунлаг залуусыг түлхүү хамруулах тал дээр хамтран ажиллахаар  урьдчилсан байдлаар тогтсон байна.

Уулзалтын дараагаар АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт манай аймгийн оюутан сурагчдад зориулж өөрийн улсаас хэрэгжүүлж байгаа тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, “Мэргэжил зөв сонголт-Гэрэлт ирээдүй” лекц уншжээ.

Дотоодын их, дээд сургуулиудаас гадна гадаадын тэр дундаа АНУ-ын коллеж их сургуулиудад тэтгэлэгтээ суралцах боломжийг нээх, оюутан сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, цаашлаад төлбөрийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхэд түлхэц болохуйц лекц зохион байгууллаа гэж сурагчдын төлөөлөл үзэж байна.

 


Холбоотой мэдээ