Ирэх онд долоон сургуулийн барилгыг шинэчилнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-12-06 16:07:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2019 онд Баянхонгор аймгийн боловсролын салбарт улсын төсвөөс томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэхээр байна.

Тодруулбал, тус аймгийн Баянхонгор суманд 960 суудалтай Номун далай, Баян-Овоо, Өлзийт, Жинст, Баянцагаан, Баянбулаг сумдын сургуулийн браилгыг шинээр барихаар төлөвлөж, зардлыг улсын төсөвт суулгажээ. Мөн аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд 650 хүүхдийн зургадугаар сургуулийн барилга барихаар болсон байна. Барилгуудыг ондоо багтаан ашиглалтад оруулах аж.

Түүнээс гадна гүйцэтгэл удаашралтай, царцсан барилгын тоонд ороод буй тавдугаар сургуулийн барилгын ажил үргэлжлэхээр болжээ. Мөн Соого сейко сургуулийн сурагчдын хүсэлтийн дагуу ирэх онд тодорхой хөрөнгө босгож, спорт заалны барилгыг барихаар шийдвэрлээд байна.

Холбоотой мэдээ