Сурагчдын өрнүүлсэн аянд 20 орчим сая төгрөгийн дулаан хувцас цуглажээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-12-06 17:45:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Хүслэн" Говь-Алтай аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Хайрлагдсан Хүүхэд" дулаан хувцас аянд 60 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийт 20 орчим сая төгрөгийн дулаан хувцас хандивлажээ.

Аяны хүрээнд цугласан дулаан хувцсыг Говь-Алтай аймгийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 300 гаруй хүүхдэд гардуулан өгсөн байна. Уг аяныг тус аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар, Улаан Загалмайн Хороотой хамтран аравдугаар сарын 25-ны өдрөөс өрнүүлж эхэлж ийнхүү хүүхдүүдийн санаачилсан аян амжилттай явагдаж өндөрлөлөө. 


Холбоотой мэдээ