Монгол Улсын “Оны малчин эмэгтэй” Дундговь аймгаас шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-21 19:58:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин Д.Хорлоо нь Монгол Улсын хэмжээнд “Оны малчин эмэгтэй"-гээр шалгарч, гэр бүлээрээ гадаадад аялах эрхээр шагнууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос улсын хэмжээнд салбар салбартаа амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шалгаруулж, алдаршуулах зорилгоор  энэ оноос эхлэн “Алунгоо" цомын эзнийг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг болж байгаа ажээ.

Д.Хорлоо нь Гурвансайхан сумын малчин, гэр бүлээрээ хөдөлмөрч, шинийг санаачилж, бусад малчиддаа үлгэр дууриал болж байдаг малчдын нэг.

Тэрээр сүү цагаан идээг уламжлалт аргаар бэлтгэхээс гадна төрөл бүрийн бүтээгдэхүүн шинээр гаргаж, зах зээлд танилцуулдгаараа онцлог эмэгтэй юм. Тухайлбал сүүн чихэр, шар сүүгээр хийсэн цэлцэгнүүр, молоко, хүмүүлэн цуу, хүмүүлийн сорс, хүмүүлээр хийсэн байцаа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг санаачлан гаргаж, аймгийн “Түншлэл” зах зээлийн өдөрлөгт оролцож, шилдгээр шалгарч байсан ажээ.

Улсын хэмжээнд “Оны малчин эмэгтэй” номинацид тодорхойлогдсон шилдэг малчин эмэгтэйчүүдээс мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж байгаагаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, хөмүүлээр олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг санаачлан хийж, зах зээлд таниулж байгаагаараа  онцлог байсан тул ийнхүү “Алунгоо” цомын эзэн болсон байна.

Холбоотой мэдээ