Архидан согтуурсан цагдаа нарыг ажлаас нь чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-15 18:42:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архидан согтуурсан үедээ маргалдаж, иргэдийн тайван байдал алдагдуулсан цагдаагийн алба хаагчдыг ЦЕГ-ын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын 12-13-нд шилжих шөнө тус дүүргийн нутагт байрлах Баянмонгол хорооллын байранд хүмүүс архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан дуудлага иржээ.  Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход, ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, хурандаа Ц.Ариунбат, НЦГ-ын ахлах байцаагч, дэд хурандаа Д.Отгонжаргал нар нь ажлын бус цагаар согтуурснаас маргалдаж, дээрх зөрчлийг гаргажээ. ЦЕГ-ын дарга тушаал гаргаж тэднийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  

Холбоотой мэдээ