Эрдэнэ багт энэ онд 30 гаруй камер суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-30 14:38:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Эрдэнэ багт өндөр нягтаршилтай, 360 градус эргэдэг, өдрийн цагаар ойр орчмын 800м, шөнийн цагаар 200м хэсгийг бичих хүчин чадалтай дөрвөн камер суурилууллаа. Камеруудыг Улаанбаатар хот дахь Эрдэнэт нутгийн зөвлөл өгсөн байна.

Эрдэнэ баг нь 1771 га газар нутагтай, 2000 гаруй өрхтэй. Хүн ам олонтой учир гэмт хэрэг, зөрчил бусад багтай харьцуулахад олон гардаг байна.

Мөн энэ онд орон нутгаас тус багт 30 орчим хяналтын камер суурилуулахаар болжээ. Үүнийгээ  Орхон аймагт шинээр байгуулагдаж байгаа “Камержуулалтын нэгдсэн төв”–тэй холбох ажээ. Ингэснээр алслагдсан багт гарч буй хэрэг зөрчлийн дагуу Онцгой, Цагдаа, Түргэн тусламж зэрэг байгууллагууд шуурхай ажиллах боломж бүрдэх юм.

 

 

Холбоотой мэдээ