Цагаан сараар эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-30 18:15:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны удирдлагууд сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр албан даалгаврыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.  Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлын хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.

Холбоотой мэдээ