Монгол, БНСУ-ын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-13 12:16:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлалын талаар ярилцав. Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ