"Сүрьеэгүй Төв аймаг" хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-19 07:37:39

Төв /МОНЦАМЭ/.  Глобал сангийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн эрүүл мэндийн газар, Монголын сумдын "Эмч мэргэжилтэнүүд"-ийн холбоо хамтран  "Сүрьеэгүй Төв аймаг" арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.  Уг арга хэмжээний нээлт өчигдар Эрдэнэ суманд боллоо. 

Энэ арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, "Глобал сан"-гийн төлөөлөл, нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг, эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Монголын сумдын "Эмч мэргэжилтэнүүд"-ийн холбооны тэргүүн Ц.Ганхүү болон Эрдэнэ, Мөнгөн морьт, Архуст, Баяндэлгэр сумдын засаг дарга нар оролцжээ.

ЭМЯ-аас 2019 оныг "Инээмсэглэл эерэг хандлага" уриа дэвшүүлсэн энэ урианы хүрээнд "Сүрьеэгүй Төв аймаг" арга хэмжээг 4 чиглэлийн маршрутаар Төв аймгийн 16 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ үеэр Сумдын "Эмч мэргэжилтэнүүд"-ийн холбооноос сумын иргэдэд чихрийн шижин болон артерийн даралт ихэсэх өвчнийг илрүүлэх шинжилгээ, үйлчилгээг мөн үзүүлэх юм байна.

Аймгийн засаг даргын санаачлагаар 2018 онд ЭМЯ, Глобал санд хүсэлт гаргасан ажил өнөөдөр биеллээ олжээ.

Холбоотой мэдээ