Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-02-26 10:22:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд өчигдөр шар өвсний түймэр гарчээ. Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, НОБГ-ын Аврах 34 анги хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийг унтраажээ.

Иргэд анхаарал болгоомжгүй хандаж, байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

Энэ оны 2, 3, 4 дүгээр сард ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон ОБЕГ-аас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ. Иймд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ