Францад амьдарч буй монголчуудыг мэдээллийн нэгдсэн сантай болгох тухай ярилцав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-05 10:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас Францын аж ахуй нэгж, байгууллагад ажилладаг монгол иргэд болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар оюутны тэтгэлэг, Франц дахь монголчуудын хоорондын харилцаа холбоо, сургалт семинар зохион байгуулах нэгдсэн мэдээллийн сан үүсгэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтыг Элчин сайд А.Баттөр нээж, Элчин зөвлөх Э.Есүхэй Монгол, Францын харилцааны талаар товч танилцуулсан бол Францын хөгжлийн агентлагийн Зээл, санхүүгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Батчимэг өөрийн ажиллаж буй байгууллагыг танилцуулсан юм.

Холбоотой мэдээ