УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-29-нд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 15:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурал (УИХ)-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-29-нд хуралдуулахаар тогтлоо.

Ээлжит бус чуулганыг энэ сарын 18-ны даваа гарагийн 10.00 цагаас нээх аж. Чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороог ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм.

Холбоотой мэдээ