Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд малтай баялаг төгс болно

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-03-09 09:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 9. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 3. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 

Суудал: Шороо

Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ. 

Холбоотой мэдээ