Зика вирус ба тархины төрөлхийн гажиг хоорондын хамаарлыг судалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДПАРИС. /NHK/. Жирэмсний эхний 3 сард “Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд микроцефали буюу тархины төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл 50 дахин нэмэгддэг гэж Францын судлаачдын баг мэдэгдлээ.
2013-2014 онд Францын Полинезид тархсан “Зика” вирусийн халдварын мэдээллийг судалж, микроцефалийн найман тохиолдлыг авч үзсэн аж.
Жирэмсний эхний гурван сард халдвар авсан 100 эмэгтэйн 0.95 хувь нь “Зика” вирусийн халдвар авснаас ураг нь микроцефалитай болох эрсдэлтэй байжээ. Энэ нь уг өвчин тархаж байсан эхэн үетэй харьцуулахад 50 дахин өндөр үзүүлэлт юм.
Францын Полинезийн нийт хүн амын 70 орчим хувь нь халдвар авсан байжээ. Судлаачдын баг жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна.
ДЭМБ жирэмсэн эхчүүдийг халдвар илэрсэн улс руу явахаас түр татгалзахыг зөвлөжээ.
Х.Сарнай