Хуурайшилт их байгаа учраас ногоон байгууламжийн усалгааг эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-13 16:38:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс энэ хавар хуурайшилт их байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайн усалгааг хийж эхэллээ. Тус аймгийн ихэнх сум хур тунадас ороогүйн улмаас хуурайшилт ихтэй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар нийт нутгаар хуурайшилт ихтэй обьектийн болон ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа учраас аймгийн сумдыг бүсчлэн 3 хэсэг ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил байдалтай танилцаж, бэлтгэл бэлэн байдлын хангасан ажлыг шалган мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаа ажээ.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ