Орон нутгийн бизнес эрхлэгчид Европын холбооны зах зээлд бараагаа экспортлох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-14 10:26:38
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Глоб интернэшнл төв”-өөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд зургаан аймгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймгийн бизнес эрхлэгчид оролцсон юм.

Уулзалтын зорилго нь орон нутгийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах буюу экспортлох боломж, гарцын талаар мэдээлэл өгсөн юм.

GSP+” буюу Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем гэдэг нь худалдааны хэлэлцээр юм. Нийт 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны ерөнхий системд багтсан есөн оронд экспортлоход татваргүй болон татварын хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал, Монгол Улс нь сүлжмэл хувцас, түүний тоног төхөрөөмж, адууны боловсруулсан шир, элгэн хувцас, ямааны ноолуур зэргийг Испани, Чех, Франц, Их Британи, Польш, Унгар зэрэг оронд экспортлоход татваргүй юм.

Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем нь бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, 500 гаруй сая хэрэглэгчтэй тул том зах зээлд бараагаа нийлүүлэх,  дэлхийн экспорт, импортын 16 хувийг дангаараа эзэлдэг давуу талтай юм. 

Холбоотой мэдээ