Европын дипломат ажилтнуудыг Шинжаанд айлчлуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-22 17:35:11

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын эрх баригчид Бээжинд суугаа Европын орны дипломат ажилтнуудыг Шинжаанд айлчлуулна хэмээн тус улсын Гадаад хэргийн яам мэдээлэв.

Хятад улс одоогоор, айлчлалын нарийн мэдээллийг өгөөгүй байна. Уг айлчлалыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Элчин сайд нарт өгөх урилгыг албан бус шугамаар аль эрт тараасан хэмээн Ройтерс агентлаг мөн мэдээлсэн байна.

 Энэ айлчлал нь Европын орнуудад Шинжааны эдийн засаг, нийгмийн хөгжил, ололт амжилтыг илүү сайн ойлгуулж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ