80 иргэн мэргэжлийн үнэмлэхтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-20 11:25:22
Хөвсгөл /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим Монголын худалдагч нарын холбоотой хамтран худалдааны зөвлөх, мөнгө хураагч, бараа хадгалалтын технологичийн үнэ төлбөргүй сургалтыг орон нутагт зохион байгуулж 80 иргэн мэргэжлийн үнэмлэхтэй боллоо.
Тус сургалтад Цэцэрлэг, Баянзүрх, Хатгал, Цагаан нуур, Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Мөрөн сумын дэлгүүр, компаниуд болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг сургалтад хамруулжээ. МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим орон нутагт хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийг судлан бизнес эрхлэгчдийн санал санаачилга дээр тулгуурлан тус сургалтыг жил бүр зохион байгуулдаг болжээ.

 
Холбоотой мэдээ